Skip to content

Latest commit

 

History

History
100 lines (60 loc) · 6.88 KB

README.md

File metadata and controls

100 lines (60 loc) · 6.88 KB

Энэ нээлттэй системийн эх хувилбар http://github.com/khaschuluu/gtree дээр байгаа.

Gtree-д тавтай морил

Gtree бол Монголын гитар сонирхогчдын нээлттэй бүлгэм ба бидний сайт болох gtree.mn гитар таб, кордын нэгдсэн сан бүрдүүлэх зорилготойгоор энд нээлттэй хөгжүүлэгдэж байна. Нээлттэй учир та ч гэсэн бидэнтэй нэгдэж, хамт хөгжүүлэлцэж болно шүү.

Сайт нь social механизмыг ашиглан хэн ч нээлттэйгээр хүссэн гитар таб, кордоо оруулах, түүнийгээ түгээх, найз нөхөдтэйгөө нийлж нөгжүүлэх, үүсгэх, засварлах гэх зэрэг боломжуудаар хангахыг зорьж байна.

Ашигласан системүүд

Github-тай холбох

Github-ын талаар монгол хэл дээрх гарын авлагыг http://wiki.limnux.net/wiki/Github хаягаас авна уу.

Энэ системийг өөрийн сервер, үгүй бол тооцоолуур дээрээ ажиллуулахын тулд эхлээд энэ (http://github.com/khaschuluu/gtree)[gtree] агуулгаа тооцоолууртаа холбох хэрэгтэй. Ингэхийн тулд Github-ын гарын авлагын дагуу энэ агуулгыг fork хийнэ. Түүнийхээ дараа terminal нээгээд:

$ mkdir gtree
$ cd gtree
$ git init
$ git remote add origin [email protected]:USER_NAME/gtree.git
$ git pull origin master

Ийнхүү зөв холбосон бол $ ls тушаалын үр дүнд агуулах харагдах ёстой. Ингээд ажиллуулах алхамыг хийцгээе.

Татаж авах

Заавал github-тай холбохгүйгээр зүгээр л татаж аваад ажиллуулах боломжтой. Анхааруулж хэлэхэд дээрх Github-тай холбох гэсэн зааврыг зөв дагасан бол таны тооцоолуур дээр ааль хэдийн хуулагдсан байх тул энэ зааврыг дагах шаардлагагүй.

Git clone ашиглаж татах: Хэрвээ та git татсан бол шууд git репог клон хийж татаж авах боломжтой ба энэ үед тухайн репогийн гол мөчрийн хамгийн сүүлийн өөрчлөлтүүд татагдах болно.

$ git clone git://github.com/khaschuluu/gtree.git

Энэ үйлдлийн дараа хэсэг уншиж татаж авсаны эцэст таны тухайн хавтсанд gtree нэртэй хавтас үүссэн байх болно.

Татаж авах: Соорсыг нь татаж аваад ажиллуулж болно. Энэ нь заавал git хөгжүүлэлтэнд оролцох албагүй, мөн git суулгаагүй ч юм уу, мөн зүгээр л соорсыг нь татаж авах гэж байгаа үед тохиромжтой.

Үүний тулд http://github.com/khaschuluu/gtree/archives/master хаягаас .tar юм уу .zip өргөтгөлтэй шахсан байдлаар татаж авч болно. Үүнийг та өөрийн ажлын хавтас дотор задлаж хэрэглэнэ. Тус тус харгалзан дараах байдлаар задлана:

$ tar -xzvf khaschuluu-gtree-xxxxxxx.tar.gz

Харин .zip өргөтгөлөөр татсан бол юун түрүүнд тухайн шахсан файлыг задлах плагиныг суулгах хэрэгтэй:

$ sudo aptitude install p7zip-full

Үүний дараа задлах

$ unzip khaschuluu-gtree-xxxxxxx.zip

Суулгах

Ажиллуулахын тулд танд юуны түрүүнд дээрх Ашигласан системүүд сэдэв доторх бүх системүүд таны тооцоолуурт суусан байх шаардлагатай ба дараах алхмуудыг хийж хөрсийг бэлдэнэ.

Бэлтгэх

Хэрэгцээт програмуудыг суулгах, хэрвээ суучихсан програм бол хэрэггүй. Мөн Ruby болон Ruby on Rails-ийг дээр заасан холбоосоор орж гарын авлагатай танилцаж, сулугах зааврын дагуу суулгана уу. Харин одоо terminal-аа нээгээд:

$ sudo apt-get install mysql
$ gem install mongrel

Мөн config/environment.rb файл дотор authlogic хэмээх нэвтрэлтийн нэмэлт багц зарласан ба үүнийг суулгахдаа:

$ sudo rake gems:install

Өгөгдлийн сан холбох

Үндсэн хөрс энд хүрээд бэлтгэгдэх ба одоо тохиргоонуудыг хийнэ. Хамгийн түрүүнд бааз болон log файлуудыг тохируулна. Энэ нь тухайн серверийн нууцлалын асуудал бөгөөд энэ файлаа тэр чигээр нь оруулбал алдаа болно. Зөв тохируулсаныхаа дараа тухайн файл болон хавтсуудаа .gitignore ашиглан git-ээсээ нууна уу.

Үүний дараа config/database.yml файлыг үүсгэж тохируулна

За одоо баазаа үүсгэх ба дараах мөрийг terminal дээр өгнө, үгүй бол шууд MySQL дээрээ gtree_development гээд create хийсэн ч болно:

$ rake db:create RAILS_ENV='development'
$ rake db:migrate

Хэрвээ энэ командын дараа MySQL ажиллахгүй байна гэсэн алдаа өгвөл

$ gem install mysql
$ sudo apt-get install libmysqlclient5-dev

Ажиллуулж үзэх

Одоо бүх зүйл бэлэн болсон болохоор ажиллуулна:

$ rails server

Ингээд өөрийн http://localhost:3000 гээд ороод үз дэ. Хэрвээ бүх зүйл ном ёсоор болсон бол Gtree сайт маань ажиллаж байх болно.